Хайх

2011 Оны сургуулийн төлөвлөгөө




 Захирлын 2011 оны 08 сарын 01 өдрийн
12 тоот тушаалын хавсралт

ДИЗАЙН УРЛАГИЙН КОЛЛЕЖИД 2011-2012 ОНЫ
ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Оюутан элсүүлэхэд энэхүү журмыг баримтлана. 
Элсэлтийн ажлыг захирлын тушаалаар томилогдсон сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.
1.    Дор дурьдсан мэргэжилд эхний шатны ерөнхий шалгалтанд дараах хичээлүүдээр өгсөн үнэлгээг тооцно

д/д
Элсүүлэх мэргэжил
Шалгалт авах хичээл
1
Интерьер дизайн
Монгол хэл/математик
2
График дизайн
Монгол хэл/математик
3
Архитектур
Монгол хэл/математик
4
Хот төлөвлөлт архитектур
Монгол хэл/математик
5



2.    Ерөнхий шалгалтанд авах онооны 40 хувиас доошгүй оноо авсан шалгуулагчийг    2-р шатанд шалгаруулна.
3.    Улаанбаатар хотоос элсэгчийг 2011 оны 08-р сарын 01-ээс 08-р сарын 25-ны өдрүүдэд бүртгэх ба орон нутгаас элсэгчийг 2011 оны 08-р сарын 20-26-ны өдрүүдэд сургууль дээрээ бүртгэнэ.
4.    Элсэгч нь өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ сургууль, аймаг, улсын хэмжээнд гаргасан болон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон, зургийн хичээлээр гүнзгийрүүлсэн ангид суралцсан, түүнийг нотлох баримт бичиг, өргөмжлөл, үнэмлэх зэргийг үндэслэн хяналтын тоонд багтаан шууд элсүүлнэ.
5.    2-р шатны шалгаруулалтыг сургууль дээрээ 2011 оны 08-р сарын 29, 30-д авна .


Элсэгч нь:
-          Хувийн хэрэг
-          Иргэний үнэмлэх
-          3х4 хэмжээний зураг 4%
-          Ерөнхий шалгалт өгснийг нотлох баримт
-          Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигтэй байна.










Элсэлтийн комисс